Monday, June 23, 2008

Алдаатай амьдрал минь


Сарын 20-д гараад ирэхээр л хамаг сэтгэл санаа мөнгө рүү гүйгээд байх юм. Учир нь Би Анод, Хаан банкинд зээлээ төлдөг юм л даа. Банкнаас авсан мөнгөөрөө мөнгө дуудаж эрх чөлөөг эдлэх гэсэн биш, өрөнд унаж хөлдөө тушаа, гарандаа гав авч бүхэл бүтэн 4-н сар өөр өөрийгөө хорьчихсон тэнэг билээ. Болохоосоо болохгүйг хийж бизнесмэн цолыг авдаг гэдэг. Болох бодитой /тогтмол ашигтай бизнес / зүйл ерөөсөө хийгээгүй ч бор хэдэн төгрөг чамалхааргүй олчихдог нь угаасаа хөлдүү толгойтойг маань гэрчилэх биз. Олох арга нь тун энгийн, энд тэндэхийн наймаа банз, тендер бичиг баримт боловсруулах, зөвшөөрөл лиценз авч өгөх, бүр такси-нд явна гээч. Даанч энэ бүхэн өнөөдөрөө бодож маргаашаа мартсан явдал болохоор тэсрэх шахах өөр өөртөө уурлах юм. Үүнээс хойш ирээдүйдээ хөрөнгө оруулж бизнесд мэргэшиж ном уншъя, хэл суръя гэхээд суухад "Би хаан банкны эдийн засагч байна. Танай аавынд ирсэн байна. Барьцаа хөрөнгөө хураалаа гэж" сүрдүүлэхээр өөрийн эрхгүй нулимс бөндөгнөн унаж хөл газраас хурдан хөндийрж дахиж хэзээ ч суухгүй гэсэн амнаасаа андагаа тангарагаа гаргадаг нь нууц бишээ.
Бодоод байхад эрсдэлтэй, эндэгдэлтэй бизнесийг ар гэрээ хол хөндий байлгаж өөрөө балгаа үүрээхээр хийх хэрэгтэй юм шигээ.

1 comment:

david santos said...

Excellent post and excellent blog.
Happy day