Saturday, June 21, 2008

Арсалантай гүүрийн доор, голын усыг хааж коток байгуулсан нь анхны бүтээн байгуулсан бизнес байлаа.
Хоосон халаастай, гүйцээгүй бодолтой, байгүй үйлдэлтэй оюутан хэдий ч хог хуралдаж, нохой шувуу шаагалдсан, хэн ч тоож хардаггүй хотын хаягдмал газрыг хүүхэд шуугалдсан хүн бүхний очих дуртай газраар төсөөлөн хөлсөө туслуулан хүслээ нэг хангасан ч 'F' гэсэн үнэлгээ авсан. Дараагийн Баар, рестарон, биллярд, кароаке-гээд комплекс үйлчилгээний газар түрээслэж ажиллуусан нь авах дүнгээ "D" болгож хувиргасан юм. /одоо бодоход их л муу ажиллуусан санагдаж байна /
Энэ 2 ажлаасаа унах унаа, ухаан нэмэх мэдлэг чадвар хуримтлуулсан нь одоо миний утсан улаан амийг авч яваа гэхэд болно. Бас болоогүй олсон ашиг маань Охидод шунах, Охид мөнгөнд шунуулах 2-г тэнцүүлж нэг хэсэгтэй толгойг минь хүйснээс доогуур гуянаас дээгүүр байрлуулж өдөр шөнийн шоу цэнгээнийг бүтэн жил үргэлжилүүлсэн юм. Ингэж бүтэн жил бүтэж болж байгаагаа олонд тэнэгдэлтэйгээ хамт зарласныг бодохоор бардам инээмсгэлтэй нүүрээ хэнд харуулахаа мэдэхгүй самгардаж сууна.

No comments: